Энэ мэдээлэл зарим хүмүүст ашигтай, заримд нь үгүй байж болно. Мэддэг хүмүүс ч бий. Гэхдээ үүнийг бичигч миний бие энэ цахим номын санг олчихоод ихэд олзуурхсан билээ. Жижиг бие даалтын ажлаас диплом хүртэлх эрдэм шинжилгээний ажил бичихэд цэвэр шинжлэх ухааны сэтгүүлүүд тэр болгон бэлэн олдоод байдаггүй.
eLIBRARY.RU цахим номын сан нь ШУ, технологи, анагаах ухаан, боловсролын салбарыг хамарсан Оросын хамгийн том мэдээллийн сан юм. Уг номын сан янз бүрийн рефератууд, 12 000 000 шинжлэх ухааны өгүүллийг агуулсан байна. 1900 сэтгүүлээс 900 сэтгүүлийг та бүхэн өөрийн эрдэм шинжилгээний ажилд чөлөөтэй ашиглаж болно.
8 февр. 2011 г.
13 янв. 2011 г.
МАЙ ГЭЭД МАНЛАЙЛАГЧ БОЛДОГГҮЙ…
- Ах нь дүүдээ цэцэлсэн шастир оршвой -
Дүү: - Ахаа манлайлагч болох гэсий. Яах ёстой вэ? (Яг гэрээ санаад байнаа гэдэг шиг сонин өнгөөр гэнэт асуудаг юм байна.)
Ах: - Юу солироод байгаам бэ? Наад хичээл номоо сайн хийгээд бушуухан дээд сургуулиа төгсөхөө л хичээ гэж цочим хариулав.
Дүү: - Ийм асуудлыг дүүдээ эвтэйхэн тайлбарлаж чадахгүй юм бол багш гэж яанам бэ хэмээн адарч, зэвүү хүргээд авлаа.
Ах: - Юу чи тэгээд лидер болохыг хүсээд байгаа юм уу? хэхэ сонин л юм байна. (буулт хийв). За тэгэхээр ийм байна. Хүн бүр бага балчираасаа эхлээд том болоод ийм мундаг хүн болно, тийм ч алдартай баатар болно гэж хүсэж мөрөөддөг. Энэ нь ч зүй ёсны бөгөөд цаашдын ирээдүйд нь чухал хүчин зүйл болдог.
(Хэнхэг занг минь хөдөлгөөд, хэнхэг үгээр яриулж чадсандаа дүү жогтой инээж буй хэдий ч дуртай нь аргагүй сонсож байнаа.)
Гэвч лидер болох нь дөрвөн гол хүчин зүйлээс шалтгаалдаг юм.
31 дек. 2010 г.
Ард түмэндээ шинэ оны мэндчилгээ дэвшүүлж Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖИЙН хэлсэн үг
2010-12-31
ШИНЭ ОНОО ЭРҮҮЛ, АЗ ЖАРГАЛТАЙ, САЙНЫ
ЕРӨӨЛ ДҮҮРЭН УГТАХЫГ ТА БҮХНЭЭС ХҮСЬЕ
ЕРӨӨЛ ДҮҮРЭН УГТАХЫГ ТА БҮХНЭЭС ХҮСЬЕ
Эрхэм хүндэт ард иргэд ээ,
Та бүхний энэ үдшийн гэгээн амгаланг айлтгая. Удахгүй 2011 он гарах гэж байна. Бас бидний хамтын түүх болсон 2010 он улиран одно. Шилрэн шувтарч буй 2010 оны ул мөр тодхон байна. 2010 он Монгол түмний шинэ сонголт-ардчилсан хувьсгалын 20 жилийн ойгоор өнгөө нэмсэн он байлаа. Өнгөрсөн жилүүдийн ололт амжилт бол Монголын ард түмний бүтээсэн нийтлэг үнэт зүйл юм. Монголын алдар суу дэлхийд улам сайнаар дуурсан үлдэж байна.
Та бүхний энэ үдшийн гэгээн амгаланг айлтгая. Удахгүй 2011 он гарах гэж байна. Бас бидний хамтын түүх болсон 2010 он улиран одно. Шилрэн шувтарч буй 2010 оны ул мөр тодхон байна. 2010 он Монгол түмний шинэ сонголт-ардчилсан хувьсгалын 20 жилийн ойгоор өнгөө нэмсэн он байлаа. Өнгөрсөн жилүүдийн ололт амжилт бол Монголын ард түмний бүтээсэн нийтлэг үнэт зүйл юм. Монголын алдар суу дэлхийд улам сайнаар дуурсан үлдэж байна.
30 дек. 2010 г.
ХҮН ТӨРӨЛХТНИЙ ОРХИЖ БУЙ 2010 ОН
Цаг хугацаа ирэх бүртээ бидэнд олон сайхан бэлэг, өвөрмөц содон адал явдал, амьдралын сонирхолтой өрнөл авч ирдэг. Гэвч бас хариуд нь дасаж хайрласан хүмүүс, хэрэглэж заншсан зүйлс, хэвшил болсон харилцааг маань тастан авч оддог. Мэдээж сайн сайхан зүйлтэй адил муу муухай ч арилан балардгийг хэлэх юун. Бид удахгүй он тооллын дараагийн нэг мөчлөгөө эхлэх гэж байна. Орхиж буй он цагтай хамт хүмүүн төрөлхтөн юуг гээж орхин, өнгөрч буй цагийн тоосонд даруулж буйг одоо харцгаая.
29 дек. 2010 г.
Өнөөдөр – Тусгаар тогтнолын өдөр
1911 он Монгол газар түрэн ирж байгаа хятад иргэд хийгээд худалдаачдыг эсэргүүцэх үндэстэн хоорондын зөрчилдөөн дээд цэгтээ хүрэв.
1911 онд Халхын эрх баригч дээд ноёд, дээд лам нар 1911 оны зун Жибзундамба хутагтад бат оршил өргөх ялдамд Их хүрээнд нууц зөвөлгөөн хийв. Чин улсын гүн хямралтай байгаа үеийг ашиглан Монголчууд төрийн тусгаар тогтнолоо сэргээхийн төлөө шийдэмгий шаргуу тэмцэх нь чухал гэсэн шийдвэр гарав
24 дек. 2010 г.
Монгол хүн бүрт илгээсэн нэхэл хатуутай ил захидал
Хүн бүрийн хүчин зүтгэлээс Монгол улсын өдгөө хийгээд ирээдүй шууд шалтгаалах учир нэхэл хатуутай нэгэн зүйлийг чин сэтгэлээсээ гуйн хүсч, Монгол улсын иргэн бүр ухтугай, ухаартугай хэмээн энэхүү ил захидлыг бичвэй.
Нэхэл хатуутай хэмээхийн учир нь өгүүлэх зүйл буюу “архинаас аюул, сархадаас самуун” болсны хор хөнөөлийг хойч үе, хожмын өдөр нэн хатуу нэхэн бууж, Монгол үндэстний уг удамд гай гамшиг тохиохыг тодотгосон хэрэг буюу.
Архи хэмээх аюулт хорыг хүнсний бүтээгдэхүүн хэмээн хөөргөн нэрлэж, зүйл зүйлийн өнгө зүс, нэр гуншин, сав боодолтойгоор, хэмжээ хязгааргүй үйлдвэрлэж, хилийн чанадаас хяналтгүй оруулж, дэлгүүр бүгдэд дэлгэн худалдаж, байшин бүхэнд баар хэмээх архичны газар нээсээр байтал, цөөн хэдэн Монголчууд маань архинд автах бус, живж үхэж эхэлвэй.
Нэхэл хатуутай хэмээхийн учир нь өгүүлэх зүйл буюу “архинаас аюул, сархадаас самуун” болсны хор хөнөөлийг хойч үе, хожмын өдөр нэн хатуу нэхэн бууж, Монгол үндэстний уг удамд гай гамшиг тохиохыг тодотгосон хэрэг буюу.
Архи хэмээх аюулт хорыг хүнсний бүтээгдэхүүн хэмээн хөөргөн нэрлэж, зүйл зүйлийн өнгө зүс, нэр гуншин, сав боодолтойгоор, хэмжээ хязгааргүй үйлдвэрлэж, хилийн чанадаас хяналтгүй оруулж, дэлгүүр бүгдэд дэлгэн худалдаж, байшин бүхэнд баар хэмээх архичны газар нээсээр байтал, цөөн хэдэн Монголчууд маань архинд автах бус, живж үхэж эхэлвэй.
14 дек. 2010 г.
12 дек. 2010 г.
МАРТАГДСАН ХИЙГЭЭД МАРТАГДААГҮЙ, ИХ БА “ИХ БУС” МОНГОЛ УЛСЫН “ХУУЛЬ ЭРХИЙН АКТУУД”
Монгол улсын ерөнхийлөгч цаазаар авах ялыг халах тухай санаачлага гаргасны дараахан ТВ-9 телевизээр өмгөөлөгч гэх хэдэн хүн хоёр хуваагдаад маргаж байх юм. Нэг хэсэг нь ерөнхийлөгчийн зөв, нөгөө нь буруу гээд л. Гэтэл гэмт хэрэгтэнг цаазаар авч байх нь зүйтэй хэмээн мэтгэж буй өмгөөлөгч Ц. Элбэгдорж нь Чингис хааны “Үхүүлэх ёстойг үхүүл” гэсэн Их засаг хуулийн чухал заалтыг зөрчиж байна гэв. Мань хүнийхээр бол 800 жилийн өмнөх хууль өнөөг хүртэл хүчинтэй бололтой. Тэгвэл УИХ-ын гишүүн, сайд нарт 9 удаа гэмт хэрэг хийвэл ял үл тооцох, татвар үл төлөх, намаа сонгуульд ялуулж даргаа ерөнхийлөгч болгосон нарийн бичигт нь 30 хүүхэн сонгох, бас дээр нь сайд болох эрх өгч байвал яасан юм хэмээх хэгжүүн бодол төрлөө.
8 дек. 2010 г.
Монгол хэлний ахлах багш Наталья Васильевна: "Монгол орон найрсаг, зочломтгой ард түмнээрээ баян"
\Сурвалжлага\
“Чихний чимэг болсон аялгуут сайхан монгол хэл
Чин зоригт өвөг дээдсийн минь өв их эрдэнэ”. Тиймээ. Энэ сайхан эх хэлээ бид дээдлэсээр ирсэн юм. Биднээс гадна эх хэл, эх орныг маань судалж бусдад таниулж байдаг эрдэмтэн багш нэлээдгүй. Тэдний нэг болох нэгэн орос эмэгтэйтэй уулзахыг би зорилоо.
Ингээд энэхүү багштай уулзахын хамтаар оюутнуудтай нь ч уулзаад амжсан юм. Намайг сургууль дээр нь очиход монгол хэлний 2-р ангийн оюутнууд бичгийн ажлаа багшдаа шалгуулж байлаа. Тэд тус бүрдээ хуудас дүүрэн бичсэн байв. Оюутнууд монгол хэлийг сураад Элчин Сайдын Яам болон Монгол, Оросын хамтарсан компаниудад ажиллах хүсэлтэй байдаг тухайгаа ярьсан юм. “Хэнтий Хангай Соёоны өндөр сайхан нуруунууд Хойт зүгийн чимэг болсон ой хөвч уулнууд” хэмээн шүлэг хүртэл уншиж сурсан байлаа. Би сонирхолдоо хөтлөгдөн монгол үгэнд ямар үсгийг хэлэхэд хамгийн хэцүү бэрхшээлтэй байдаг талаар асуухад тэд дуу нэгтэйгээр “л” гэсэн шүү.
“Чихний чимэг болсон аялгуут сайхан монгол хэл
Чин зоригт өвөг дээдсийн минь өв их эрдэнэ”. Тиймээ. Энэ сайхан эх хэлээ бид дээдлэсээр ирсэн юм. Биднээс гадна эх хэл, эх орныг маань судалж бусдад таниулж байдаг эрдэмтэн багш нэлээдгүй. Тэдний нэг болох нэгэн орос эмэгтэйтэй уулзахыг би зорилоо.
5 дек. 2010 г.
Гарт өртсөн монголтой холбоотой бүхнийг би уншдаг байв
Амьдралд юу болохыг тааж хэлэх аргагүй. Хүний хувь тавилан яаж ч эргэж болох аж. 1990-иэд оны өөрчлөлт, шинэчлэлтийн ид үед, амьдралын эрхээр алс холын орныг зорьсон нэгэн хүний амьдралын түүхийг энэ ярилцлагад өгүүлнэ. Гэхдээ тэр хүнтэй өөртэй нь уулзах боломж байгаагүй бөгөөд харин түүний охинтой нь ярилцсан юм. Ингээд монгол гаралтай Колумби оюутантай хийсэн ярилцлагаа толилуулъя.
2 дек. 2010 г.
РУДН: Монголоор амьсгалсан өдрүүд
“Хүний газар явахдаа нутгийн нэрийг хайрла” гэдэг. Гадаадад сурч байгаа тухайн улсын иргэн ард түмнийхээ түүх, соёлын ололтыг тодорхой хэмжээгээр тээгч, сурталчлагч байдаг. Ялангуяа РУДН шиг олон соёлын төлөөлөл цугларсан орчинд энэ нь бидний үүрэг юм. Энэ ч утгаараа РУДН дэх Монгол Оюутнуудын Холбооноос “РУДН дэх Монголын 7 хоног”-ийг оюутнуудын хүчээр анх удаа зохион байгууллаа. Бүх арга хэмжээ Монгол Улсын Тусгаар Тогтнолоо зарлан тунхагласны 86 жил, РУДН байгуулагдсаны 50 жил, РУДН-д Монгол Оюутнуудын Холбоо үүссэний 10 жилийн ойд зориулагдсан юм. Өөрөөр хэлбэл энэ бол бидний эх орон, төрөлх сургуульдаа барьсан бэлэг байсан юм. Бид өөрсдийн боломж бололцоогоо дайчилж, нэлээн далайцтай өргөн хэмжээнд энэ ажлыг гүйцэлдүүлэхийг зорьсон бөгөөд зорилгодоо ч хүрсэн гэж бодож байна. Үндсэн 6 хэсгээс бүрдсэн энэхүү цогц арга хэмжээ нь 11.20-28 нд явагдлаа. 26 нояб. 2010 г.
УЛС ТУНХАГЛАСАНТАЙ ХОЛБОГДОХ ЗАРИМ БАРИМТУУД
- 1924 оны 6-р сарын 7-нд МАН-ын Төв Хорооны III бүгд хурал Бүгд Найрамдах улсын засаг явуулах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасныг засгийн газрын хуралдаан, МАХН-ын III их хурлаас дэмжиж Бүгд найрамдах засгийг ерөнхийлөгчгүйгээр байгуулах, Олноо өргөгдсөн оны цолыг халахаар болов.
- 1924 оны зун улсын анхдугаар их хурлын төлөөлөгч сонгох ажил Монгол улс даяар явагдаж нийт 90 төлөөлөгч сонгожээ.
- 1924 оны 11-р сарын 8-нд Улсын анхдугаар Их хурал, Намын Төв Хорооны байранд эхлэж Халх 4 аймаг, Нийслэл хүрээ, Ардын цэрэг, Их шавь, Буриад хошуу, Ховдын тариачин хошуу Дарьганга, Алтай, Хөвсгөлийн Урианхай нараас сонгогдсон 90 төлөөлөгчдөөс 77 нь хүрэлцэн ирсэн байна. Их хурлын гишүүд өдөрт 2 лангийн цалин авч байв. Тэдний дунд тайж язгууртан 6, лам 9 байсан ба бусад энгийн ард байжээ.
25 нояб. 2010 г.
Монгол улс тунхагласны 86 жилийн ой, РУДН-ы "Монголын долоо хоног" арга хэмжээний хүрээнд тус сургуулийн Монголын оюутны холбооны урилгаар Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Түүхийн Хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор С.Чулуун
МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛ: ХӨРШӨӨС ХАМААРАХУЙ
/XX ЗУУНЫ ЭХЭН/
сэдвээр оюутан залуустай лекц ярилцлага зохион явуулах гэж байна.
Хугацаа: 2010 оны 11 сарын 27-ны 17 цагт
Байршил: РУДН-ы төв корпус /буюу Крест/ Заал №2
Эх оронч, Монгол оюутан залуус та бүхнийг өргөнөөр оролцож, Монгол улсын оршин тогтнол, өнгөрсөн ирдээдүйн талаарх асуудлаар эрдэмтэн доктортой сонирхолтой яриа өрнүүлэхийг урьж байна.
Миний зүрх юун төлөө цохилно вэ?
Миний зүрх юун төлөө цохилно вэ?
Миний зүрх:
Морин дэл дээр салхи залгин давхихдаа
“Би монгол” гэсэндээ омогшиж цохилно,
21 нояб. 2010 г.
"Начало" сонины анхны дугаар гарлаа
Сайн байнцгаана уу. Оюутнуудаа. РУДН -ы монголчуудын ШУ, танин мэдэхүйн клубээс эрхлэн гаргаж буй "Начало" оюутны сонины анхны дугаарыг толилуулж байгаадаа баяртай байна. Энэ сонины үүсгэн байгуулагч нь РУДН Монгол Оюутны Холбоо юм. Энэ сонин нь монголчуудаас гадна орос хэлээр яригч бүх хүмүүст зориулагдсан юм. Сонин цахим болон цаасан хэлбэрээр тараагдана. Та бүхэн энд дараад сониноо татаж аваарай.
14 нояб. 2010 г.
АХА амжилттай болж өндөрлөлөө.
Монголын соёлын өдрүүдийн хүрээнд РУДН монгол оюутны холбооноос зохион байгуулсан "АХА" танин мэдэхүйн хөгжөөнт тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
Тус тэмцээнд 80 гаруй оюутнууд оролцож оюун ухаанаа сорьж өрсөлдсөнөөс Аграрный факультетын 1-р курсын оюутан С. Банзрагч түрүүлж Баярын бичиг, 11-р сарын 15 ны өдөр Большой театр-т болох монголын урлагийн оддын гала концертын билет, 11-р сарын 16-нд "Золотой кольцо" театр-т болох Арга билэг хамтлагийн билет, бусад үнэ бүхий зүйлээр шагнуулав. 2-р байранд Д. Дөлгөөн шалгарч мөн билет үнэ бүхий зүйлээр шагнуулав. Тус тэмцээнийг зохион байгуулахад тусалж, асуултыг боловсруулж өгсөн РУДН магистр Д. Мягмарсүрэнд нийт оюутнуудынхаа нэрийн өмнөөс талархсанаа илэрхийлэе.
Тэмцээнд оролцсон бүх оюутнууддаа баярлалаа.
РУДН МОХ
12 нояб. 2010 г.
РУДН-ы төгсөгчид "Ган үзэгтэн" болов.
МУИС-ын Сэтгүүл Зүйн Тэнхимийн 50 жилийн ой энэ сарын 5 нд тохиож, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс зарим багш нарыг шагнав. РУДН-ы төгсөгчид болох Г.Мэндхүү,Б. Наранбаатар нарт монголын сэтгүүл зүйн салбарт хийсэн бүтээснийг нь үнэлж, сэтгүүлчдэд олгодог хүндтэй шагналуудын нэг “Ган үзэгтэн” шагналыг хүртээжээ.
11 нояб. 2010 г.
Сагсан бөмбөг, даамны тэмцээний удирдамж
1. Даамны тэмцээн
2010 оны 11-р сарын 21 ны өдөр 10-18 цагийн хооронд РУДН-ын спорт заланд болно. Багууд РУДН-ы аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд алт, мөнгө, хүрэл медалийн төлөө өрсөлдөх юм.
Сагсан бөмбөгийн тэмцээнд оролцох багуудад тавигдах шаардлага:
10 нояб. 2010 г.
ОХУ дахь Монголын соёлын өдрүүд
Өнгөрсөн 2009 оны 8-р сарын 12-оос 27-ны өдрүүдэд Монгол дахь ОХУ-ын соёлын өдрүүд болж өнгөрсөн бөгөөд 2010 оны 11-р сарын 15-аас 18-ны өдрүүдэд Москва, Санк-Петербург хотуудад Монголын соёлын өдрүүдийн арга хэмжээ болох гэж байна. Хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор жил бүр ээлжлэн зохион явагддаг энэхүү арга хэмжээнд оролцохоор БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр тэргүүтэй Монголын нийгэм, урлаг соёлын салбарын зуугаад төлөөлөгчид Москва хотноо энэ сард хүрэлцэн ирэхээр болжээ. Соёлын өдрүүдийн хүрээнд Москва хотын Эрдмийн их театрт Монголын урлагийн мастеруудын тоглолт, Ардын дуу хөгжмийн үндэсний театрт “Арга-билэг” этно-джаз хамтлагийн тоглолт болон Монголын кино урлагийн өдрүүд болох юм. Мөн Дорно дахины Музей-д хүүхдийн уран зургийн үзэсгэлэн болох бөгөөд энэхүү үзэсгэлэнд монгол хүүхдүүдийн урлагийн бүтээлүүд тавигдах юм.2010 оны 11-р сарын 15-ны 16.00 цагт: Дорно дахины Музей-д Монгол хүүхдүүдийн уран зургийн үзэсгэлэн.
- 2010 оны 11-р сарын 15-ны 19.00 цагт: Эрдмийн их театрт Монголын урлагийн мастеруудын Гала концерт.
- 2010 оны 11-р сарын 16-ны 19.00 цагт: Ардын дуу хөгжмийн үндэсний театрт “Арга-билэг” этно-джаз хамтлагийн концерт.
- Иллюзион кино театрт монголын 8 уран сайхны киноны хөтөлбөр.
2. ОХ, УЖ ЭТИ ДЕДУШКИ (17.НОЯБРЯ 15.00)
3. OXYGEN (17.НОЯБР 18.30)
4. НАВОДНЕНИЕ (18.НОЯБРЯ 15.00)
5. МОЙ БЕДНЫИ ПАПА (18.НОЯБРЯ 18.30)
6. МЕРЗОСТЬ (19.НОЯБРЯ 18.30)
7. Я ТЕБЯ ЛЮБЛЮ (19.НОЯБРЯ 13.00)
8. МУДРАЯ КНЯГИНЯ МАНДУХАЙ (20.НОЯБРЯ 13.00)
- 2010 оны 11-р сарын 18-ны 19.00 цагт: ОХУ-ын Санкт-Петербург хотод “Арга-билэг” этно-джаз хамтлагийн концерт.
8 нояб. 2010 г.
AXA тэмцээн дээр уулзацгаая
2010 оны 11-р сарын 14 ны өдөр 2-р блокийн лекцийн танхимд 18.00 цагаас Уралдаант хөгжөөнт "АХА" тэмцээнийг РУДН-ы монгол оюутнуудын дунд 2 дахь удаагаа зохион явуулах гэж байна.
Энэ тэмцээний ялагч нь ОХУ-д зохиогдож буй Монголын соёлын өдрүүдийн хүрээнд Большой театр-т болох Монголын соёл урлагийн оддын нэгдсэн тоглолт (XI/ 15) үзэх урилга, мөн "Золотое Кольцо" театр-т болох "Арга билиг" хамтлагийн тоглолт (XI/16) үзэх билет, Өргөмжлөлөөр шагнагдах болно. Асуултууд нь шинжлэх ухаан, танин мэдэхүй, сэтгэхүйн гэх мэт чөлөөт сэдэвтэй байна.
Мөн шалгарч үлдсэн 30 оролцогчыг сюрприз хүлээж байна.
(Жич: АХА-д зөвхөн РУДН хураамжаа өгсөн оюутнууд оролцох боломжтой бөгөөд тухайн өдөр АХА тэмцээнийг эхлэх хүртэл хураалгаад тэмцээндээ оролцох боломжтой)
Оюун ухаан, эрдэм мэдлэг, овсгоо самбаа тань таныг түшиж, аз хийморь ивээх болтугай.
РУДН МОХ
Энэ тэмцээний ялагч нь ОХУ-д зохиогдож буй Монголын соёлын өдрүүдийн хүрээнд Большой театр-т болох Монголын соёл урлагийн оддын нэгдсэн тоглолт (XI/ 15) үзэх урилга, мөн "Золотое Кольцо" театр-т болох "Арга билиг" хамтлагийн тоглолт (XI/16) үзэх билет, Өргөмжлөлөөр шагнагдах болно. Асуултууд нь шинжлэх ухаан, танин мэдэхүй, сэтгэхүйн гэх мэт чөлөөт сэдэвтэй байна.
Мөн шалгарч үлдсэн 30 оролцогчыг сюрприз хүлээж байна.
(Жич: АХА-д зөвхөн РУДН хураамжаа өгсөн оюутнууд оролцох боломжтой бөгөөд тухайн өдөр АХА тэмцээнийг эхлэх хүртэл хураалгаад тэмцээндээ оролцох боломжтой)
Оюун ухаан, эрдэм мэдлэг, овсгоо самбаа тань таныг түшиж, аз хийморь ивээх болтугай.
РУДН МОХ
4 нояб. 2010 г.
Программа мероприятия "Неделя культуры народа Монголии в РУДН"
РУДН-ын МОХ-ноос Монгол улс тунхагласны 86 жил, РУДН-ы 50 жилийн ойд зориулан 2010 оны 11-р сарын 20-28 едрvvдэд зохион байгуулах "Неделя културы народа Монголии в РУДН" арга хэмжээг зохион байгуулахыг сургуулийн удирдлагаас зевшеерч 11 сарын албан ёсны телевлегеенд тусгагдлаа.
Та бvхэнд дээрх арга хэмжээний батлагдсан хетелберийг танилцуулж байна.
2 нояб. 2010 г.
Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Д.Идэвхтэн : Их мэдээлэл олж авах гэж чармайдаг хүүхэд байлаа...
Ярилцлагаа таны хуүхэд ахуй наснаас эхэлье гэж бодлоо л доо. Та ер нь ямар хүүхэд байв? юу хүсэж мөрөөддөг байв да? Хүүхэд ахуй нас гэдэг бол хүний амьдралын маш их урт хугацаа л даа. Зөндөө юм ярьж болно. Гэхдээ оюутнууддаа сонирхолтой байх болов уу гэсэн үүднээс арай төлөвшиж буй хүсэл мөрөөдөлтэй болж буй наснаасаа ярьсан нь дээр байх аа. Би хөдөө аймгийн төвийн 10 жилийн сургуульд сурч байсан. Тэр үед мэдээлэл харьцангуй ховор, мэдээллээ ном сонингоос авдаг, аль болох их мэдээлэл олж авах гэж чармайдаг байсан хүүхэд байлаа. Олсон мэдээлэл дотроосоо хамгийн үр ашигтайг нь өөрөө сонгох гэж чармайдаг хүүхэд нас байсан. Тэр үед олсон мэдээллүүд дээрээ үндэслээд манай Монгол оронд инженерийн мэргэжил маш их хэрэгтэй юм байна гэж бодоод тэр чиглэлийн мэргэжил эзэмших зорилт тавьсан. Физик, математика, химийн хичээлд сайн байлаа. Энэ ч надад их тус болсон.Тэр үеийн сонголт ЗХУ байсан, олон төрлийн мэргэжлүүд дотроос би инженерийн мэргэжлийг сонгосон.
26 окт. 2010 г.
Гэсэр гэртээ харих уу?
Ардчилсан хувьсгалын буянаар амьдралдаа гэрээсээ арван алхам холдож үзээгүй, “Алтан Москва”-гаас цааш газаргүй хэмээн сэтгэж ирсэн Монголчууд өдгөө хүрээгүй тив, уулзаагүй хүнгүй болж, чаддагсан бол сар луу хүртэл нисэнгээ алдлаа.Бас “Монголчууд хэдүүлээ вэ?”, “би чи хаана вэ?” гэдгээ анзаарах сөхөөгүй 20 гаруй жил хөл толгойгоо олох, хөгжил дэвшлийн замаа сонгох, ардчилал зах зээлээ тохинуулах гэж нилээн “ачаалалтай” ажиллав. Нэг анзаартал гадаад руу одсон, нэг сумаас нөгөө рүү нүүсэн нэгнээ бүү хэл гэрээсээ ч гарч үзээгүй чавганцыг бүртгэж амжилгүй, хүн амын хувьд барагцаалсан тоотой хэдэн жилийг үдчихэж. Аз болж он тоолол тэгширснээр /2010/ ард иргэдээ хаана яаж амьдарч, оршин суугааг нь нэг бүрчлэн хянах “том” тооллого эхлэх нь тэр. Тооллогын улс төр, эдийн засаг, нийгмийн учир холбогдлыг ч зүйл бүрээр тайлбарлаж, ялангуяа гадаадад урт хугацаагаар амьдарч буй иргэдээ идэвхтэй оролцохыг виртуалаар болон аман ухуулгаар байн байн сануулж байна.
Ингэхэд ер нь бид чинь хэдийгээ хилийн чанадад үдэн гаргачихав аа?
25 окт. 2010 г.
Амжилтын тухай
Энэ удаа блог уншигчиддаа амжилтанд хэрхэн хүрэх зөвлөгөөг хүргэж байна. Гэхдээ энэ бол бэлэн жор биш гэдгийг хэлье. Ер нь тийм жор хаана ч байхгүй. Зөвлөгөө нь зөвхөн таны ажил үйлсэд өчүүхэн ч гэсэн тус нэмэр болох болов уу гэсэн найдлага дээр үндэслэсэн болно. Блог эрхлэгчдийн зүгээс оюутнуудад хэрэгтэй болов уу гэсэн зарим зөвлөгөөг цуврал болгон хүргэх болно.
22 окт. 2010 г.
Ээ дээ! энэ Софистууд уу!
Доор бичигдсэн логик мэхүүдийг амьдралдаа аль болох хэрэглэхгүй байхыг зөвлөе. Софистуудын эдгээр мэхийг маргалдагч тал чинь чигээрээ зүтгээд байгаа тохиолдолд амыг нь таглахад хэрэглэж болдог.
Би нэгэн сайн эр болж жоомны сонсголын эрхтэн хөлөндөө байдгийг батлая. Эрүүл чийрэг болон хөлгүй хоёр жоомыг харьцуулъя л даа. Хоёуланг нь зэрэгцүүлээд шалан дээр тавьчихъя. Тэгээд дараа нь хажууд нь чангаар тогшоод үз. Хөлтэй жоом гүйгээд явчихлаа. Хөлгүй нь хөдлөлгүй хоцорлоо. Жоомны сонсголын эрхтэн яалт ч үгүй хөлөндөө байдаг байж таарлаа.
Би нэгэн сайн эр болж жоомны сонсголын эрхтэн хөлөндөө байдгийг батлая. Эрүүл чийрэг болон хөлгүй хоёр жоомыг харьцуулъя л даа. Хоёуланг нь зэрэгцүүлээд шалан дээр тавьчихъя. Тэгээд дараа нь хажууд нь чангаар тогшоод үз. Хөлтэй жоом гүйгээд явчихлаа. Хөлгүй нь хөдлөлгүй хоцорлоо. Жоомны сонсголын эрхтэн яалт ч үгүй хөлөндөө байдаг байж таарлаа.
Бадгууд
Зулгаагаад зулгаагаад устдаггүй зэрлэг лууль шиг
Зовлон гэж хорвоод байхад
Услаад, услаад ургадаггүй үзэсгэлэнт цэцэг шиг
Жаргал бас хорвоод байдаг
Зовлон гэж хорвоод байхад
Услаад, услаад ургадаггүй үзэсгэлэнт цэцэг шиг
Жаргал бас хорвоод байдаг
18 окт. 2010 г.
Хазаар Монголчууд гэж хэн бэ
Эзэнт гүрний байлдан дагууллын үед монголчууд Ази тивээр багагүй таржээ. Эдүгээ монгол угсааныхан Монголоос гадна ОХУ, Хятад, Иран, Ирак, Пакистан, Энэтхэг, Турк, Афганистаны нутаг дэвсгэрт оршин амьдардаг. Эдгээрээс Афганистан дахь Хазаар монголчуудын талаар товч өгүүлье.13-р зуунд Монголчууд Дундад Азийг эрхшээлдээ оруулсны дараа тэндэхийн Табриз нэртэй хотод Ил Хааны гэгдэх хаант улсыг байгуулав. Гэвч Хүлэгү болон Абу сайд хааны үхлийн дараа 1360 онд хаант улс хэдэн хэсэгт хуваагдаж бие даасан жижиг улсууд үүсжээ. Ираны сурвалж бичгүүдээс харахад эдгээр монгол угсааны улсууд хэдэн зуун жил оршин тогтносоор байжээ. 1380 онд Самаркандад Монгол угсааны түрэгжсэн алтан ургийн хүргэн Төмөр хүчирхэгжиж, 1400 он гэхэд тархай бутархай жижиг улсуудыг нэгтгэв. Төмөрийн эрхшээлд өнөөгийн Афганистан оршиж байв. 1405 онд Төмөр нас барснаар лалын ертөнц ахиад л хуваагдаж эхлэв. Гэвч Төмөрөөс 100 жилийн дараа түүний үр сад болох Бабур улсаа байгуулж Кабулд хүчээ төвлөрүүлэв. Тэрээр 1525 онд Энэтхэгийг эзэлснээр монголчууд Афганистан, Энэтхэг, Узбекистанд төвлөрсөн Их Могол улсыг үндэслэв. Бабураас хойш Могол 300 жил оршин тогтносоор Англичуудын гарт оров.
14 окт. 2010 г.
Хүн амын тооллого
2010 оны 11 сарын 11-17 хооронд явагдах “Хүн ам орон сууцны улсын тооллого”-н гол зорилго : Сүүлийн 10 жилийн хугацаанд хүн ам зүй, эдийн засаг, нийгмийн байдалд гарсан өөрчлөлт, шалтгаан, нөхцөлийг судлах, ирээдүйн хүн ам зүй, эдийн засаг , нийгмийн хөгжлийг төлөвлөх бодлого хөтөлбөрийг боловруулах, эрдэм шинжилгээний ажил судалгаанд шаардлагатай статистикийн мэдээ цуглуулахад, нийт Монгол иргэдийн нэгтгэсэн тоог гаргах гэх мэт томоон ач холбогдолтой.
· Тоологод хамрагдсанаар дараах ач холбогдолтой
9 окт. 2010 г.
Оюутнуудын анхааралд
ОХУ-д амьдарч буй гадаад иргэдтэй холбогдох нэгэн тогтоол гарсан байна. Хэрэв та визийн хугацаа сунгах асуудалтай холбоотойгоор 3 жилийн дотор 2 удаа торгуулсан тохиолдолд дараагийн удаа бүртгэлд орох эрхгүй болох юм байна. Та бүгдийг визээ цагт нь сунгуулж байхыг анхааруулъя.
МОНГОЛЧУУД БА ФИЛАНТРОП СЭТГЭЛГЭЭ
Филантроп /philantropy/ хэмээх үгийг англи хэлний тайлбар толиос үзвэл хэрэгцээ бүхий хэн нэгэнд нь мөнгө болон тусламж үзүүлэх явдал гэсэн тайлбарыг олж харна. Уг тайлбар нь прагматик үзэлт америкчуудын хувьд яг тохирсон хариулт юм. Гэвч хүн төрөлхтний хувьд тухайн ойлголт нь илүү өргөн хүрээнд буюу аливаа буянт нинжин сэтгэлийн үүднээс хэн нэгнийг тусалж дэмжих үйл ажиллагааг бүхэлд нь тусгадаг. Монгол хэлэн дээр хөрвүүлбэл “буянт үйлс”, “хүнлэг үзэл” гэсэн утга авах хэдий ч филантроп хэмээх ухагдахуунаа бүрэн төлөөлж чадахгүй тул энэ хэвээр нь хэрэглэх нь зөв биз.
Харин Монголчуудын хувьд заяамал филантроп сэтгэлтнүүд болохыг хангалттай жишээгээр дурьдаж болно. Мал аж ахуйн хэвшил, эрс тэс уур амьсгал түүнд зохицсон билчээр дагасан нүүдэлчин аж амьдрал, том газар нутагт тархай бутархай цөөн хүн ам бүхий угсаатны хувьд амьдралын унаган нөхцөл нь аяндаа филантропч /philantropist - өгөөмөр үйлстэн/ болоход түлхэж байдаг.
Подписаться на:
Сообщения (Atom)

















